15 компанийн хувьцааны ханш буурав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн Хөрөнгийн биржийн арилжаагааар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 32 компанийн 55,154 ширхэг хувьцаа арилжсанаас 11 компанийн хувьцааны ханш өслөө.
Мөн15 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Тодруулбал “Ногоон хөгжил үндэсний нэгдэл" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн байна.
Түүнчлэн ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 3728 ширхэг үнэт цаасыг 346 сая 378 590 төгрөгөөр арилжсан байна. Ингэснээр "MSE ALL" индекс 843.2 нэгж болж 0.59 хувиар буурчээ.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
11 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
12 цаг