Гар угаах өдөрт зориулсан уралдаанаа дүгнэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАННҮБ-ын ерөнхий ассамблейгээс жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсонтой холбогдуулж 2015 оны 10-р сарын 12-15 өдрүүдэд Булган аймгийн Эрүүл мэндийн газар, “Булган Мээж” ХХК хамтран “Цэвэр гарын төлөө нэгдэцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан уралдаануудаа дүгнэлээ.
ЕБС-иудийн 1-2 -р ангийн суралцагчдын дунд “Цэвэр гарын төлөө нэгдэцгээе” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулснаас 1-12 жилийн сургуулийн 2б, 2в, 2г анги, Эрдмийн өргөө цогцолбор /ЭӨЦ/сургуулийн 1а, 1б, 2а, 2б, 2в, 2г ангиуд идэвхи санаачлагатай оролцож нийт 271 бүтээл ирснээс I байр - ЭӨЦ сургуулийн 2б ангийн суралцагч А.Эгшиглэн, II байр - I сургуулийн 2в ангийн суралцагч О.Энхжин, III байр - ЭӨЦ сургуулийн 1а ангийн суралцагч М.Тэмүүжин, Тусгай байр - I сургуулийн 2в ангийн суралцагч З.Мөнгөнцэцэг, Тусгай байр -ЭӨЦ сургуулийн 1а ангийн суралцагч З.Уянга, Тусгай байр – I сургуулийн 2а ангийн суралцагч Э.Цэлмэг нарын бүтээл шалгарч мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Мөн ЭМГ –ын хамт олон СӨБ-ийн хүүхдүүдэд болон ус түгээх байруудын ус түгээгч нарт гар угаах дараалал, гар угаах дарааллын талаарх гарын авлага, дуу заах, гар угаах хүүхдийн кино CD тарааж ажилласан байна. Цогт Хунтайжийн талбай дээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж суралцагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, “Гараа угаацгаая” дууны тэмцээн зохион явуулж, гар угаах 10 дарааллыг зааж суралцагчидтай хамтдаа хийж шилдэг бүтээл, шилдэг ангийг шалгарууллаа. Бүтээлээ ирүүлсэн байдал, зургийн утга санаа, ангиудын оролцоо, “Гараа угаацгаая” дууг анги хамт олноороо хэрхэн сайн дуулж сурсан зэргийг үндэслэн Шилдэг 2 анги шалгаруулснаас I байр - ЭӨЦ сургуулийн Энхжаргал багштай 2б анги, II байр - ЭӨЦ сургуулийн Мөнхзул багштай 2в анги тус тус шалгарлаа.
П.Батням