Н.Жанцанноровын бүтээлүүд Токиод эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-21 12:26:21

Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, МУЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээлүүдээс бүрдсэн “Монгол аялгуу” тоглолт энэ сарын 24-нд буюу бямба гарагийн орой Токио хотод эгшиглэнэ.

Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан энэхүү тоглолтыг “Дэлхийн морин хуурын холбоо”, “Жанцанноров сан”, Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ -наас 3 дахь удаагаа зохион байгуулж байна.

Яруу тансаг Монгол хөгжмийн гайхамшгийг Японы сонсогч үзэгчдэд мэдрүүлж, эх орныхоо соёлын өвийг дэлхийн том хотуудын нэг Токиод ийнхүү сурталчлах юм.

Дашрамд дурдахад, тэрбээр нийтдээ 300 орчим бүтээл туурвиснаас киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим, "Монголын хөгжмийн 12 хөрөг" /Сонатын аллегро/, "Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь" хөгжим судлалын ном, уран бүтээлийн найман CD хэвлүүлжээ. Мөн "Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Би чамд хайртай" киноны хөгжим, "Тогосын цагаан овоо", "Аргалд явсан ээж минь", "Бурхан бумбын орон", "Хүний заяа" зэрэг 100 гаруй дууны ая зохиожээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ