"Эх орны цэрэг-2017" яруу найргийн надаам 14- нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batsaikhan@montsame.mn
2017-03-09 15:55:49

Улаанбаатар / МОНЦАМЭ/. 3 дугаар сарын 18 буюу Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан цэрэг, дайчид, энхийг сахиулагчдын алдрыг мөнхжүүлэх зорилготой "Эх орны цэрэг-2017" яруу найригйн наадам энэ сарын 14-нд Офицеруудын ордонд болно. 

Энэ уралдааныг 13-14-нд хоёр үе шаттайгаар зохион байгуулж, хоёр дахь шатанд шалгарсан 20 найрагчийн дундаас тэргүүн шүлгийг тодруулна. Оролцогчдын бүтээлийг энэ сарын 12-нд ЦДБЭЧ-ийн 205 тоот өрөөнд хүлээн авах юм. Тэргүүн байр нэг, цом, өргөмжлөл, 500000 төгрөг, хоёрдугаар байр нэг, өргөмжлөл, 400000 төгрөг, гуравдугаар байр нэг ,өргөмжлөл 300000 төгрөг, тусгай байр нэг,  өргөмжлөл100000 төгрөгийн шагналтай гэж уралдааны комиссосс мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ