Хот хоорондын тийзийг урьдчилан бичиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-22 20:06:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг тохиолдуулан Баянхонгор-Улаанбаатар, Улаанбаатар- Баянхонгор чиглэлийн Хот хооронд зорчин явагчдын тийзийг урьдчилан бичиж эхэлжээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Автотээврийн төвд энэ сарын 22-26-ныг хүртэлх хугацаанд 3 дугаар сарын 3-ны буюу Шинийн тавны өдрийг хүртэлх тийзийг урьдчилан бичиж байгаа аж. Тийзийн үнэ нэг талдаа 27500 төгрөгөөр бичиж байгаа бөгөөд зорчин явагчид холбогдох мэдээллийг 70442202 утаснаас лавлаж болох юм байна.

Энгийн өдрүүдэд 2 хоногийн өмнө тийзийг бичдэг байсан бол Сар шиний баярын амралт, бусад хүчин зүйлсийг харгалзан 10 шахам хоногийн өмнөөс ийнхүү бичиж байгаа ажээ.

                                                                                                                 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ