Нигерийн салан тусгаарлах үзэлтнүүдийн толгойлогчийг баривчилжээ

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-10-20 14:32:15

АБУЖА. /VOA/. 1960-аад оны үед ойролцоогоор нэг сая хүний аминд хүрсэн иргэний дайныг өдөөсөн, Биафрагийн салан тусгаарлах үзэлтнүүдийн 2 бүлэглэл хоорондоо мөргөлдөхөд хүргэсэн, Нигерийн баруун өмнөд хэсгийг тайван замаар тусгаарлуулах уриалгыг гаргасан  нэвтрүүлэгчийг тус улсын тагнуулчид баривчилжээ.

"Биафра" радиогийн захирал Ннамди Кануг Нигерийн хамгийн том хот Лагосаас Лондон руу нисэх гэж байхад баривчлан саатуулжээ. Улсыг аюулаас хамгаалах газраас мэдээлэл шууд авах боломжгүй байв.

Нигери улс нь зургаан жилд 20000 хүн хөнөөгөөд буй зүүн хойд нутаг дахь лалын босогчидтой тэмцсээр байгаа билээ. Нигер мөрний адгийн нефтиэр баян хэсэгт цэргийн ажиллагаа сэргэсэн байгаа бол  төвийн дунд бүсэд нь лалын шашинтан голдуу нүүдэлчин үхэрчид болон христийн шашинт суурин фермерүүд хооронд ус, газрын төлөөх тэмцэлд нэрвэгджээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ