Сувилагч нар туршлага солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-20 01:25:49

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах асуудлыг шийдвэрлэхэд хамтын оролцоог хангаж ажиллах зорилгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албанаас гэрээр хүнд хэвтрийн өвчтэй хүмүүсийг хэрхэн асран сувилах талаар өрхийн эмнэлгийн сувилагч нарт арга туршлагаа хуваалцаж, мэдлэгээ бататгах уулзалт сургалтыг зохион байгуулав.

Уулзалт сургалтаар хүнд хэвтрийн өвчтний асаргаа сувилгаа, хорт хавдартай хүний асаргаа сувилгаа, хүнд өвчтөнд зонд  тавих арга зүй, эмчлүүлэгчийн глазгог үнэлэх арга, цаашид хамтран ажиллах арга зүй зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж харилцан туршлагаа хуваалцлаа. Цаашид сар бүр өрхийн сувилагч нарт аймгийн нэгдсэн эмнэлгийн холбогдох тасаг нэгжүүдийн сувилагч нар эмнэлэгт хэвтээд гарсан урт хугацааны асаргаа сувилгаа шаардлагатай хүмүүст гэрээр хэрхэн асаргаа сувилгаа үзүүлж байх талаар цуврал сургалтуудыг зохион байгуулахаар болжээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ