Улаангом сумын багуудын ИНХ болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-16 15:20:03

Увс аймгийн Улаангом сумын 12 багийн Иргэдийн нийтийн хурал энэ сарын 10-17-ны хооронд болж байна.

Иргэд харъяа багийнхаа Иргэдийн нийтийн хуралд идэвхитэй оролцсоноор өөрийн санал бодлоо илэрхийлэх, ирэх жилүүдэд Увс аймагт хийгдэх ажлууд болон төрийн бодлого шийдвэртэй танилцах боломжтой аж. Одоогоор Улаангом сумын хөдөөгийн хоёр багаас гадна 1, 3, 4, 5, 9, 12-р багийн Иргэдийн нийтийн хурал болоод байна.

“Багийн иргэдийн нийтийн хурлаар аймгийн Засаг дарга болон Улаангом сумын  Засаг дарга, багийн Засаг дарга нарын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны үйл ажиллагааны зорилтыг иргэдэд танилцуулж байна. Түүнчлэн  Улаангом сумын Улаан загалмайн анхан шатны хороо болон ГБХЗХГ-аас мэдээлэл хийж иргэдийн саналыг сонсож байна” хэмээн Улаангом сумын ИТХ-ын дарга Н.Ганцогт хэллээ.

Багуудын ИНХ-д оролцох иргэдийн ирц хангалттай байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ