Хөвсгөл нуурын мөсний зузааныг хэмжээд баяр хийх боломжтой гэж үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-14 13:46:21

Хөвсгөл нуурын үзэсгэлэнт байгаль, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Мөсний баяр" 2017 оны 03 дугаар сарын 03, 04 –ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан баярыг зохион байгуулах комиссын гишүүд Хөвсгөл нуурын мөсний зузаанд хэмжилт хийжээ.

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу "Мөсний баяр"-ын аюулгүй байдлыг хангуулах комиссын гишүүд Хатгал тосгонд "Мөсний баяр" зохион байгуулагдах газар буюу “Дээд модот булан”, “Хүслийн хад”, “Жанхайн даваа”-ны ам зэрэг газруудад хэмжилт хийхэд мөсний зузаан 4 цэгт 86-90 см байгаа нь баярыг зохион байгуулах боломжтой гэж үзсэн байна.

Комиссын бүрэлдэхүүнд Аймгийн Онцгой байдлын газрын  Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга, Хөвсгөлийн тусгай хамгаалалтын газрын мэргэжилтэн, Ус цаг уур орчны шинжилгээний өртөөний инженер, Мэргэжлийн хяналтын газрын авто тээвэр, усан замын хяналтын улсын байцаагч, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга нар оролцсон бөгөөд Замын цагдаагийн тасгаас наадамд оролцох иргэдийг далайн мөсөн дээрх хар, цагаан хил, өрх бүхий газраар зорчихгүй, тэмдэг тэмдэглэл бүхий зам маршрутаар зорчихыг анхааруулж байлаа.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ