900 литр "Бажу" архи хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-13 18:06:05

Хятадаас хууль бусаар оруулж ирсэн Бажу архийг гар дээрээс худалдаалж байна гэсэн гомдол Дорнод аймгийн цагдаагийн газарт олноор ирүүлэх болсонтой холбогдуулж, хяналт шалгалт явуулснаар 900 литр буюу 1013 ширхэг ийм архи хураан авсан байна.

Дээрх их хэмжээний хятад архийг Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор оруулж ирсэн гэж хууль хяналтын байгууллагууд үзэж байгаа юм.

Бид Бажу архи гэж ярьдаг ч угтаа үүнийг урьд хөршид техникийн зориулалтаар ашигладаг, эрүүл мэндийн шаардлага огт хангахгүй нэг төрлийн спирт гэнэ. Бажу архи нууцаар худалдан борлуулсан иргэдэд ердөө 35-50 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг, үнийн хувьд хямд, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор бажу архи оруулж ирэх явдал тасрахгүй байгаа зэрэг нь энэ төрлийн хууль бус үйлдлийг хязгаарлахад саад болж байна. “Бажу илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээ цаашид ч үргэлжилж, хил, гааль хяналтын байгууллагуудтай хамтарна гэв.    

Б.Туяа

Холбоотой мэдээ