төсөл

ОРОН НУТАГТ | Булган
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 18:18:29

Булган аймагт “Нүүдлийн амбулотори” –ийн үйлчилгээ, сумдын нүүдлийн гэр эмнэлгийн үйлчилгээг явуулж эхлээд байна.

Тус арга хэмжээг “Явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл” хэрэгжүүлэгч нар сайшааж, Булган аймагт энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэснээр ийн эхэлжээ.

Монгол Улсын орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, алслагдсан нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх зорилготой БНЧУ-ын “Пипл ин Нийд”, “Каритас чех репаблик” олон улсын ТББ-уудын санхүүжилтээр “Явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл” манай улсын 6 аймагт хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд “Монгол Улсын хөдөө орон нутгийн явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэлэх нь” суурь судалгааг хийжээ.

Мөн хөдөө орон нутгийн зорилтод иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн машин, тоног төхөөрөмж, явуулын эмнэлэг, эмнэлгийн багаж хэрэгсэл болон бусад эрүүл мэндийн эд материалыг олгосон байна. 

П.Батням


Холбоотой мэдээ