Хоёрдугаар сарын 13-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-02-13 09:10:41

09.00 цагт Корпорэйт зочид буудалд Байгаль орчин, аялал жуучлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно.

09.00 цагт Дээд шүүхийн шүүгч, давж заалдах, анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн орон тоонд нэр дэвшсэн 72 хуульчийн сонгон шалгаруулалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.

10.00 цагт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дэд ажлын хэсгийн анхны хуралдаан ХЗДХЯ-нд болно.

10.00 цагт “Эрдэнэс Монгол” болон “МАК” компани геологийн хайгуул, судалгааны чиглэлд хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол Mоннис цамхагийн 14 давхарт болно.

10.30 цагт Хэвлэлийн хүрээлэнд НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар Хууль, эрхзүйн чиглэлээр бичдэг сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт, ярилцлага хийнэ.

11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд МУИС-ийн Оюутны холбооноос суурь төлбөрийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Туушин зочид буудалд эдийн засагч Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр нар “Эрдэнэс таван толгой”-г тойрсон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Жаргалтай гэр бүл” залуу гэр бүлд зориулсан уулзалт ярилцлага Сонгинохайрхан дүүргийн "Иргэний танхим"-д болно.

13.00 цагт Төрийн ордны А танхимд АН-ын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт "Буянт Ухаа" спортын ордны VIP өрөөнд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн Боловсролын газар, ОХУ-ын Бүс хоорондын “ШБЛ” ТББ-тай хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурна.

14.00 цагт Сонгуулийн Ерөнхий Хорооны байранд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Иргэний нийгмийн байгууллагууд Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий “Талын түмэн адуу” баярын талаар зохион байгуулагчид нь мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ