Цасанд боогдсоноос вакцин хөлдөх явдал гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-10 18:56:28

Дорнод аймгийн Матад суманд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулж, голомтод болон Хэрлэн голоос урагш орших хил залгаа сумдын малд шүлхийн вакцинжуулалт хийж байна. Мөн зээрээс шинжилгээний дээж авч, зээрийн хөдөлгөөнийг тандах, авто тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах зэргээр аймгийн онцгой комисс шуурхай арга хэмжээ авч байгаа юм.

Одоогоор Матад, Баянтүмэн, Хөлөнбуйр, Булган сумдад үргэлжилж байгаа шүлхийн вакцинжуулалт 30 гаруй хувьтай явна. Хүйтний эрч чанга, цас ихтэй байгаа учир вакцинжуулалтын хэсгийнхний машин цасанд боогдох, вакцин хөлдөх, отроор өвөлжиж байгаа айлууд хашаа хороо муутайгаас бог малыг хашиж вакцин тарихад багагүй хүндрэл учирч байгааг малын эмч нар хэлж байна.

Шүлхийн тархалтаас сэргийлэх зорилгоор Хэрлэнгийн гүүрэн дээр пост гарч, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа.  

Б.Туяа

 

Холбоотой мэдээ