Монголчуудын морины гоёл хэрхэн хөгжиж ирснийг харуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-02-10 16:36:48

"Морины тоног хэрэглэлийн цуглуулгын үзэсгэлэн" энэ сарын 9-12-ны хооронд “Арт Хаус” төвд олны хүртээл болж байна.

Үзэсгэлэнд XVII-XX зууны эхэн хагас хүртэл монголчуудын хэрэглэж байсан төрөл бүрийн хээ угалзтай, цутгаж, хөөж, зурж урласан 300 орчим баавар, даруулга, ганзаганы сүвэгч, төрөл бүрийн хазаар, тамга, аргамж, чөдөр, ташуур, морин тэрэгний хэрэглэл, хусуур  зэргээс гадна монголын арав гаруй үндэстэн, угсаатны эмээл дэлгэжээ.

Үзэсгэлэнг санаачлагч Ц.Батсайхан 10 гаруй жилийн турш энэхүү ховор, нандин зүйлсийг цуглуулсан байна.

Хүрэл зэвсгийн үе, Хүннү гүрний үе, Түрэг, Уйгарын үе, Монголын эзэнт гүрний үеийн түүхэн олдворуудаар баялаг энэхүү үзэсгэлэнд Монголчуудын морины гоёл хэрхэн хөгжиж өнөөг хүрсэн болоод олон үндэстэн, угсаатны морины хэрэглэлийн онцлогтой танилцах боломжтой.

Ж.Болор

Холбоотой мэдээ