Марадона албан ёсоор FIFA-гийн ажилтан боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-02-10 12:33:23

МОСКВА. /TASS/. Алдарт хөлбөмбөгчин Диего Марадона албан ёсоор Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ ажилтан боллоо.Энэ тухай тэрбээр фейсбүүк хуудсандаа бичжээ.

“Тийм ээ, энэ бол үнэн, одоо бол энэ нь албан ёсных болсон. Удаан хүлээлгэсэн миний мөрөөдөл биелж, би энэ байгууллагад орж чадлаа. Намайг шинэ ажилд орохыг зөвлөн дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа” гэж Марадона бичсэн байна.

La Nacion сонины мэдээлснээр Марадона FIFA-гийн элч болох аж. Тэрбээр ДАШТ-нд оролцогч багуудын тоог 48 болгон нэмэгдүүлье гэсэн FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантиногийн саналыг дэмжиж байгаа юм.

Марадона бол 20 дугаар зууны дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг билээ. Тэрбээр 1986 онд Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан дэлхийн аварга цолыг хүртэж байжээ. Түүнчлэн 1990 оны ДАШТ-ний мөнгөн медаль, “Наполи” клубын бүрэлдэхүүнд УЕФА-ийн 1989 оны цомыг тус тус хүртэж байв.

О.Барс

 

Холбоотой мэдээ