Дэд сайд Б.Батцэцэг БНПУ-ын Элчин сайд М.Лабэндаг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-03 13:45:56

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Лабэндаг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хоёр орны ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, Засгийн газар хооронд экспортын зээлийн хэлэлцээр байгуулах, олон талт хамтын ажиллагааг дэмжих, Польшийн Засгийн газраас жил бүр олгодог тэтгэлгээс гадна Варшавын их сургууль МУИС-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж бакалавр, магистрын зэргийн хос диплом олгох “2+2+1” хөтөлбөрийг эхлүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Польшийн тал 2018 онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээхээр ажиллаж байгааг Элчин сайд М.Лабэнда мэдэгдэв.

Холбоотой мэдээ