Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зардал өссөн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-27 00:22:52

Завханд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд давхардсан тоогоор 2164.9 мян.толгой мал хамрагджээ.

Үүнээс нэг малд 355 төгрөг, лабораторийн оношлогоо, шинжилгээнд давхардсан тоогоор 15.9 мянган толгой мал хамрагдаж, нэг малд 327 төгрөгийг зарцуулжээ. Харин гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад давхардсан тоогоор 200.0 мян.толгой мал хамрагдаж, нэг малд 263 төгрөгийг зарцуулсан байна.

Өмнөх онтой харьцуулахад нэг малд ногдох халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал 17.2 хувиар өсч, лабораторийн оношлогооны зардал 35.0 хувиар буурч, гоц халдварт өвчний вакцинжуулалтын зардал 11.9 хувиар өссөн байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ