Байгалийн чулуугаар зурсан "Чулууны аялгуу" үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunzaya@montsame.mn
2015-10-17 15:01:52

"Уран зургийн галерей"-д ОХУ-ын гавьяат зураач, Буриад улсын ардын зураач, төрийн соёрхолт Юрий Мандагановын "Чулууны аялгуу" үзэсгэлэн нээгдлээ.

Байгалийн чулуугаар уран бүтээлээ туурвидаг зураач Монгол Улсад анх удаа бүтээлээ дэлгэж буй юм. Энд “Элемент”, “Өөрчлөлт”  “Ичингүйрсэн ертөнц” гээд 27 бүтээл тавьжээ.

Зураач байгалийн чулууг ашиглан гэрэл сүүдэр гарган хар цагаан өнгө хослуулан бүтээлээ туурвидаг байна. 1968 оноос хойш зурж эхэлсэн бөгөөд АНУ, Москва, Улаан-Үд хотноо 2000-2012 онд уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байв. Үзэсгэлэнгийн онцлог нь дан байгалийн чулууг ашиглаж бүтээснээрээ үзэгчдийн сонирхлыг татаж байлаа.

 Б.Заяа

Холбоотой мэдээ