40-50 жил болсон химийн бодисууд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-23 11:49:26

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын “Б” давхрын агуулахад 1960, 1970 онд ашиглагдаж байсан гэх ямар нэртэй, юунд ашиглагддаг нь тодорхойгүй химийн хорт бодисууд агуулагдаж байна.

Мөн ийм төрлийн хорт бодисууд ЕБС-уудын химийн лабораторид ч бас хадгалагддаг байна. Эдгээр хорт бодисыг МХЕГ-аас шатааж устгаж болохгүй, хадгалж бай гэж аймгийн МХГ-т хэлсэн байдаг.

"Энэ хорт бодисуудыг хэдий хугацаанд хадгалдаг нь тодорхойгүй, тэсэрч дэлбэрэх аюултай байж байгаад ямар нэг асуудал үүсэх вий. Энэ асуудал санаа зовоосон асуудлын нэг болоод байна хэмээн МХГ-ын дарга Н.Цэвэгдорж  хэллээ.

Мөн Улаанбаатар хотод химийн хорт бодис хадгалдаг улсын агуулах байдаг ч төлбөр мөнгийг нь дийлэхгүй гэнэ. 

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ