УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулган, байнгын хороодоор хэлцэх хууль тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул хуралдаанаа лхагва гарагт хийхээр хойшлуулав.
Энэ долоо хоногт УИХ нийт 21 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн тов тогтоох тухай, “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай”, Хөгжлийн банкны тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Ахмад настны тухай зэрэг хуулийн төсөл багтсан байна. Мөн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” тогтоол, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад оржээ.
Ч.Ариунболд