Мал өвөлжилт хүндрэх тийшээ хандлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-18 13:10:02

Энэ жил 4.9 сая үүнээс нэг сая гаруй нэг наст малыг 10 гаруй мянган хот айлд өвөлжүүлэх Архангай аймагт энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө уулархаг ихэнх нутгаар богийн хар туруу цас орсон нь цаашид мал өвөлжилт, хаваржуулалтад хүндрэл учруулж болзошгүй хэмжээнд хүргэлээ.

Тус аймагт өнгөрсөн оны 10-р сараас их бага хэмжээгээр 10 гаруй удаа цас орж байгаа бөгөөд Хангай, Тариат, Цахир, Жаргалант, Цэцэрлэг зэрэг ойт хээрийн сумд өмнө нь тал бэлдээ 10-20 см, ууландаа 35-40 см хайлмагтан хатуурсан цастай байсан бөгөөд саяын орсон цас байдлыг улмаа хүндрүүлжээ. 

2009-2010 оны зуднаар тус аймгийн Ихтамир, Булган, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр сумд нийт малынхаа тэн хагасыг хорогдуулсан гашуун сургамж бий юм.

Энэ өвлийн нэг онцлог нь мал сүрэг ховигнож гүйхгүй, тайван бэлчээрлэж байгаа нь хашир малчдын олон жил ажигласан эерэг хандлага бөгөөд өвлийн сар илүүгээс хавартаа л их “Зүтгүү” байж мэдэх юм байна.

Б.Баясгалан

Холбоотой мэдээ