Монголын Хөрөнгийн биржийг өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-10-16 15:40:20

Санхүүгийн Зохицуулах Хорооноос Монголын Хөрөнгийн биржийг өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэх шийдвэр гаргав.

Хөрөнгийн биржийн сүүлийн жилүүдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг үндэслэн ийм шийдэлд хүрчээ. Тус бирж дээрх статустай болсноор үнэт цаасны гишүүн компани, бүртгэлтэй хувьцаат компаниудад нэгдсэн стандарт мөрдүүлж, хариуцлага хүлээлгэх боломжтой болж буй юм. Түүнчлэн олон улсын байгууллагатай хамтран ажиллах бүх боломж нээгдэж байгаагаараа онцлогтой аж. СЗХ-ноос олон тэрбум төгрөгийн өртөг бүхий арилжааны системд шинэ модуль нэмж цогц болгох, өртөг зардлыг богино хугацаанд шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг зөвлөжээ. Мөн Хөрөнгийн биржээр төрийн өмчийн хувьцааг арилжих бэлтгэлийг хангаж, 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажлаа эрэмбэлэн стратеги төлөвлөгөөгөө шинэчлэхийг үүрэг болгосон аж.

 Б.Заяа

Холбоотой мэдээ