Филиппинд 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-01-10 16:13:39

МАНИЛА. /TASS/. Өнөөдөр Филиппиний нутгийн өмнөд хэсэгт 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай тус улсын Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэн мэдэгдлээ.

Тус улсын Сулу мужийн Бонгуйнгуй хотоос өмнө зүгт 225 км-ийн зайд орших Селебесийн тэнгист 630 орчим км-ийн гүнд өнөө өглөө 06:13 цагт газар хөдөлжээ.

Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэнгийн мэдэгдсэнээр, тус улсын нутгийн өмнөд хэсэгт орших Генерал-Сантос хотод газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас хохирол учирсан гэх мэдээлэл ирээгүй байна. Газар хөдлөлтийн дараах түлхэлт мэдрэгдэж магадгүй гэж тус хүрээлэнгийн судлаачид мэдэгдлээ.

Филиппин бол "Номхон далайн галын цагираг”-ийн бүс буюу газар хөдлөлтөд өртөмтгий, галт уулын дэлбэрэлт байнга болж байдаг газарт оршдог улс юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ