Он солигдох мөчид улсын хэмжээнд 121 хүүхэд мэндэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-01-02 17:13:49

ЭМЯ шинэ жилийн баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллуулж 11-323002 дугаарын утсаар 21 аймаг, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудаас тогтмол мэдээ авч, шаардлагатай үед арга зүйгээр ханган ажиллалаа.

Энэ хугацаанд салбарын хэмжээнд түргэн тусламжийн 22694 дуудлага хүлээн авснаас 1355 нь осол гэмтлийн, 374 нь төрөлттэй холбоотой, 207 нь хоолны болон архины хордлоготой холбоотой дуудлага байв.

Нийслэл хот, аймаг орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасгаар нийт 19339 хүн үйлчлүүлжээ. Нийт 867 эх амаржсанаас гэрийн төрөлт 6, эмнэлэгт 859 хүүхэд, он солигдох мөчид 121 хүүхэд мэндэллээ хэмээн тус яамнаас  мэдээллээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ