Оны шилдэг хүүхдүүд тодорлоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2017-01-01 15:00:43

Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар уулзалтыг шинэ оны босгон дээр зохион байгууллаа. Тус уулзалтанд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, засаг даргын зөвлөх Ц.Энхтөр,  БСГ-ын дарга н.Мөнхбат болон бусад албаныхан оролцож хүүхдийн оролцоо, хөгжил, хүмүүжлийн талаар санал солилцлоо. Энэ үеэр 2016 оны онцлох болсон, шилдгээр тодорсон хүүхдүүдийн шагналыг гардуулсан байна.

Оны онцлох хүүхдээр Э.Анужин, Т.Анужин, Р.Даваахүү, Г.Баасанхүү, Ё.Цэнд-Аюуш, Г.Мөнхжав, Х.Дүүрэндалай, С.Жамган нарын 9 хүүхэд тодорчээ.

Сонирхуулахад, Оны онцлох хүүхэд болсон М.Төгсцогт Соробан сампингийн дэлхийн аваргын алтан цомын эзэн, Т.Анужин 100 буудалт даамны Ази тивийн аварга болжээ. Мөн сурагч Х.Дүүрэндалай хоёр га газрыг хашин хамгаалж, 350 ширхэг улиас, 400 гаруй чацарганы мод суулгаж, арчилснаар Оны онцлох болсон байна. 

Мөн үеэр аймгийн Засаг даргын зөвлөлийн тэргүүн, Засаг даргын нэрэмжит шилдгийн шилдэг хүүхдүүдийг шагнасан. Тус шагналыг С.Төгстөгөлдөр, Т.Батболд, Б.Билгүүндарь, А.Долгор, Баярсайханы Балжиндоожий, Энхтуяагийн Анужин, Гомбосэдийн Чимэд, М.Баянмөнхбаатар, Г.Цэдэвдорж нарын 9 хүүхэд хүртжээ. Харин ГБХЗХГ-ын оны шилдэг хүүхдээр Х.Хатанболд, Б.Балжидмаа, Р.Отгонбаяр, Г.Даваадалай, М.Төрболд, Б.Мягмарсүрэн, Б.Эрдэмбүүвэй, Г.Цолмонтөгс, Б.Нандинцэцэг, Г.Цэнд-Аюуш, н.Цэрэннадмид, Л.Өсөхбаяр, Н.Мөнхчөдөр, О.Мөнхнасан нар шалгарч, Хүүхдийн Зөвлөлийн гишүүдээс шагналаа гардан авчээ.

                                                                                                                          Б.Мөнхзул

Холбоотой мэдээ