Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2017-01-01 09:06:01

Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 14-16 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Холбоотой мэдээ