Хоёр настай хүү өөрийгөө буудан хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-27 11:11:27

ВАШИНГТОН. /Xinhua/. Хоёр настай хүү эцгийнхээ буугаар тоглож байгаад санамсаргүйгээр өөрийгөө буудан хөнөөсөн хэрэг өнгөрсөн долоо хоногт АНУ-д гарсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Энэ хэрэг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн өглөө Огайо муж улсын Кливленд хотод гарчээ. Хүүг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч хагалгааны явцад амьсгал хураасан байна.

Түүний хөршийн ярьснаар, хүүгийн ах нь гэрийнхээ гадаа байх үед буун дуу гарчээ. Хүү толгойн тус газраа буудаж, шалан дээр унажээ.

Хүүгийн аав нь цагдаа бөгөөд 1993 оноос хойш цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа хүн юм. Энэ хэргийг мөрдөн шалгаж байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ