УИХ-ын чуулганы хуралдаан 10 цагаас эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-23 09:59:17

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.

Хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж болзошгүй.

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлэг шалгалтын 200 хуудас материал болон Хөгжлийн банкны зээлийн эрсдлийн чанарын тайлантай холбоотой завсарлага авсан. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өчигдрийн хуралдааныг даргалж байсан. Тэрбээр АН-ын бүлгийн завсарлага авах саналыг хүлээж авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлээд, үүсээд буй нөхцөл байдлыг тооцож үзээд завсарлагын хугацааг дахин тогтох нь зүйтэй гэж үзсэн.

Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас “Хууль тогтоомжийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжих нөхцөл байдал хангагдсан эсэх талаар” Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм. 

Б.Туул

Холбоотой мэдээ