Худалдаа, үйлчилгээ эрхлэгч ААН, иргэдийг шагнажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-12-21 13:22:33

Монгол Улсад орчин үеийн үндэсний Худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас худалдаа, үйлчилгээ эрхлэгч ААН, иргэддээ шагнаж гардуулж, урамшуулсан байна.

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжил дэвшилд сэтгэл оюунаа зориулан үр бүтээлтэй ажилласан болон тухайн салбарт онцлох үр дүн гаргаж буй ажилтнууд, бизнес эрхлэгчид, ахмадуудыг ХХААХҮЯамны “Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Хүндэт жуух” бичгээр шагнажээ. Үүнд, ХХААХҮЯамны “Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан”  цол тэмдэгээр “Хулхан” ХХК-ийн худалдагч Б.Хандаа, “Хан-Уул Яармаг” ОНӨААТҮГ худалдагч Б.Баярлхам, “Look Mongolia”ХХК-ийн захирал Д.Дэлгэрзул, “Жоншийн булаг” ХХК-ийн худалдагч Д.Чулуумаа, “Ханна Ус хоршоо” захирал Д.Бурмаа, “Трибаяр” ХХК-ийн захирал Л.Мөнхтуяа, “Арцатын товгор” ХХК-ийн захирал Х.Түмэнжаргал, “Хоум плаза” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Ариунтамир, ахмад ажилтан Ү.Гэрэлсайхан.  ХХААХҮЯ-ны “Хүндэт жуух” бичгээр “Төвхөн тулга” ХХК-ийн захиралБ.Азартулга, “Гэгээн орд” ХХК-ийн худалдагч А.Наранцэцэг, “Хулхан” ХХК-ийн худалдагчА.Биньяа, “Хөх чоно гурав” ХХК-ийн худалдагч Б.Баярмаа, “Шүрэндэвээ” ХХК-ийн худалдагчБ.Ламчин, “Трибаяр” ХХК-ийн менежер Б.Алтанхүү нарыг тус тус шагнасан байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ