Бобслейн ДАШТ Герман улсад болно

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2016-12-19 18:41:17

МОСКВА./TASS/. Бобслей ба скелетоны 2017 оны ДАШТ Герман улсын Кенигзее хотод болно гэж Олон улсын бобслей ба скелетоны холбоо /ОУБСХ/ мэдэгдлээ.

Тус холбоо өмнө нь мэдэгдэхдээ "ДАШТ болох газрыг Сочигоос өөр хотод шилжүүлнэ" гэж байсан юм. Элдэв маргаанд бус спортдоо анхаарлаа төвлөрүүлэх боломжийг тамирчид болон дасгалжуулагчдад олгох үүднээс ийм шийдвэр гаргасан гэж ОУБСХ тайлбарлажээ.

Германы чарганы спортын холбооны тэргүүн Томас Шваб хэлэхдээ, Герман улс ДАШТ-2017-г зохион байгуулахад бэлэн гэдгийг дурдаж байсан юм. Уг тэмцээн ирэх оны 2 дугаар сарын 13-26-нд ОХУ-ын Сочи хотод болох ёстой байжээ. Гэвч Ричард Макларен тэргүүтэй Дэлхийн Сэргээшийн эсрэг агентлагийн /WADA/ тусгай комиссоос 2014 оны Сочигийн Олимпын наадмын үеэр Оросын тал сэргээштэй холбоотой луйвар хийсэн гэсэн дүгнэлт хийсний дараа бобслей ба скелетоны ДАШТ-ийг ОХУ-аас өөр оронд зохион байгуулах шийдвэрийг ОУБСХ гаргасан байна.

Б.Адъяахүү   

Холбоотой мэдээ