Сурагчдад замын хөдөлгөөний талаар хичээл заав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Замын Цагдаагийн Тасгаас Зуунмод сумын Сент Паул сургуулийн бага ангийн сурагчдад Замын хөдөлгөөний талаар сургалт явууллаа.
Сургалтад бага ангийн 12 сурагч хамрагдсан бөгөөд замын хөдөлгөөнд хэрхэн анхаарал болгоомжтой оролцох талаар олон талын мэдлэг мэдээлэл олгосон чухал үйл явдал болсон гэдгийг Төв аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээлсэн байгаа юм. Сургалтын үеэр Төв аймгийн ЗЦТ-ийн дарга, хошууч Ө.Амаржаргал хэлэхдээ "Хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал хяналтгүй зам хөндлөн гарснаар осолд өртөх нь элбэг байдаг. Энэ нь эцэг эх болон багш, нарын хараа хяналт дутмаг байдгаас үүдэлтэйгээс гадна бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахад бид бүхний мэдлэгжүүлэх хичээл зүтгэл чухал хэрэгтэй" гэдгийг тэрээр онцолж байлаа.
Мөн замын хөдөлгөөний талаарх сургалтад хамрагдаж оролцсон хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан өгсөн юм.Сент Паул бага сургуулийн нийгмийн ажилтан С.Солонго “энэ жилийн хувьд манай бага сургуулийг сонгон замын хөдөлгөөний талаар мэдээлэл өгч, гарын бэлэг гардуулж байгаад талархсанаа илэрхийлсэн бөгөөд ЗЦТ-ийн хамт олонд ажлын амжилт хүссэн юм.”
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх сургалтыг жил бүр Төв аймгийн ЗЦТ-аас цэцэрлэг болон бага сургуулийн хүүхдүүдэд явуулдаг байна.
Т.Есүхэйтөмөр