Төрөлт 0.6 функтээр буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2016-12-16 14:14:15

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээллийг үзэхэд энэ оны 11 дүгээр сарын байдлаар Дорноговь аймагт 11352 хүүхэд шинээр мэндэлж, 339 хүн нас барсан байна.

Хүн амын цэвэр өсөлт 1013 болж 2015 оны мөн үеийнхээс 0.9 хувиар буюу 9-өөр буурчээ. Он гарснаас хойш тус аймагт эхийн эндэгдэл гараагүй бөгөөд амьд төрсөн 1000 хүүхдэд ногдох нялхсын эндэгдэл 14.7 байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.7 пунктээр өссөн байна.

1000 хүнд ногдох төрөлт 21.4, нас баралт 5.4 байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад төрөлт 0.6 функтээр буурч нас баралт 0.6 функтээр өссөн байна.

 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ