Нийгмийн даатгалын сангийн мөнгийг 15-аас багагүй хүүтэй байршуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРНийгмийн даатгалын Үндэсний зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны тайлан сонсож дүнг хэлэлцжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, "Тус сангийн 557 тэрбум төгрөг 9 хувийн хүүтэй байршиж байгаа. Гэтэл Монголбанкнаас тогтоосон бодлогын хүү нь 15 хувь байгаа нь ихээхэн мөнгөний орлогын боломжоо алдаж буй хэрэг гэж салбарын сайд хэллээ.
Өөрөөр хэлбэл, бодлогын хүүнээс 6 хувь доогуур байгаа нь 557 тэрбум төгрөгийн орлогодвол зохих хүүнээс 30 орчим тэрбумыг алдаж байна гэсэн юм. Энэ асуудлыг хэлэлцээд харилцах хэлбэрээр байршиж байгаа 80 орчим тэрбум төгрөгтэй хадгаламж хэлбэрээр байршиж буй 557 тэрбум төгрөгтэй нийлүүлээд банкуудад дахин байршуулахдаа хэд хэдэн шаардлага тавих гэнэ.
Нэгдүгээрт, Монголбанкны бодлогын хүүнээс доошгүй буюу 15-аас багагүй хүүтэй. Хоёрдугаарт, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор тэтгэвэр тавьж байгаа, тэтгэврийн зээл олгож байгаа банкуудтай харилцан тохиролцох замаар байршуулах санал тавьсан. Үүний мөрөөр Төрийн банк, ХААН банкнаас саналаа ирүүлээд байгаа аж. Цаашид бусад банкууд ирүүлж, дээрх ажил хэрэгжсэнээр тэтгэврийн зээлийн хүү буурна хэмээн үзэж байна" гэв.
Б.Туул