Оны тэргүүний "Алтан гарт залуу эмч"-ийг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_tuul@montsame.mn
2016-12-14 14:03:22

Монголын Залуучуудын холбооноос өнөөдөр энэ оны тэргүүний "Алтан гарт эмч” ёслолыг зохион байгуулна.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд МЗХ-ны Эрүүл мэндийн байнгын хороо, Эрүүл мэндийн корпораци, АШУИС-ийн багш нар, гавьяатууд багтсан байна. Материалаа ирүүлсэн 120 гаруй залуу эмчээс шүүгчдийн шалгаруураар шилдэг 35 "Алтан гарт эмч” нар тодорч, шагналаа гардаж авах нь.

Эрүүл мэндийн салбарт нийт 40 мянга гаруй эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд ажилладаг. Эдгээр эмч нарын дийлэнх хувийг залуус эзэлдэг бөгөөд тэдний ажлын үр дүнг урамшуулах, шагнах үйл ажиллагаа дутмаг байдаг тул "Тэргүүний залуу эмч” шагналыг тус холбоо бий болгож, ёслолын үеэр гардуулахаар болжээ.

Б.Туул

 

Холбоотой мэдээ