УИХ дахь намын бүлгүүд хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдахаар товлоод байна.
Тодруулбал УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Их эзэн Чингис хаан танхим”-д, МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д болох юм. Бүлгүүд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-н тогтоолын төсөл, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд зэрэг асуудлыг хэлэлцэж байр сууриа нэгтэх юм.
Мөн энэ долоо хоногт буюу маргааш Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаархи ажлын хэсгийн мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар сонсох тов гаргасан байна.
Н.Туяа