Хатгалд жуулчдад зориулсан брэнд бүтээгдэхүүний төв нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 12:15:54

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарын санаачлагаар жуулчдад зориулсан үйлчилгээг сайжруулах, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Хатгалд брэнд бүтээгдэхүүний цэгийг барьж ашиглалтанд орууллаа.

Худалдааны төвд бэлэг дурсгал, гар урлалын бүтээгдэхүүн, нутгийн брэндүүдийг төвлөрүүлэн худалдаалж иргэдэд  ажлын аятай тухтай орчин бүрдэж улирлын чанартай бүтээгдэхүүнээ борлуулдаг иргэд жилийн дөрвөн улиралд үйлчилгээгээ хүргэх байртай болж байгаадаа талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон аялал жуулчлалын гол тулгуур бүс нутаг боловч  гадна дотны жуулчдад үйлчлэх төвлөрсөн цэг байхгүй тул нутгийн иргэд, гар урлал эрхлэгчид урин цагт явуулын байдлаар бүтээгдэхүүнээ худалдсаар ирсэн юм.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ