Цагдаа Г.Ганхүлэг, Г.Түвшинбаатар нар хүний амь аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-14 12:11:50

Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Г.Ганхүлэг, Г.Түвшинбаатар нар байнгын татаж унадаг өвчтэй, группт байдаг иргэн "Б"-гийн амийг аварчээ.

Тэд Замын үүдийн чиглэлд хяналтын  үүрэг гүйцэтгэж байхдаа соргог ажиглалтаараа хүний амь аварсан байна.Замын-Үүдийн вагон депогийн хашаанд Улаанбаатараас ирсэн галт тэрэг зогсдог байршлын үнс нурам асгадаг цэг дээр нэгэн хүн ухаан алдаж унаад шатаж байхад нь амь насыг нь аварчээ. Иргэн Б их хэмжээний түлэгдэлтэй Түлэнхийн төвд хэвтэж эмчлүүлж байна. Амь насыг нь аварсан цагдаагийн хоёр залууд  иргэн Б-ийн гэр бүлийнхэн баярлаж талархсанаа илэрхийллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ