Нэгдсэн төвтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 11:58:25

Баянхонгор аймгийн Баянхонг аймгийн Жаргалант суманд Урлаг спортын заал, Тамгын газрын байр бүхий барилгын ажил дуусчээ.

Тус ажилд нийтдээ 570 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдснаас 200 сая төгрөгийг Соёл спортын сайдын багцаас, 370 сая төгрөгийг нөхөн сэргээлтийн компаний хөрөнгө оруулалтаас бүрдүүлсэн байна. Ийнхүү тус сумд урлаг, спортын арга хэмжээгээ орчин үеийн стандарт бүхий шинэ төвдөө зохион явуулах боломж бүрдэж байгаа аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ