Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2015-10-14 08:03:43

Аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 14. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 2. Буд гараг.

Салхины эх одтой, 5 шар мэнгэтэй, харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Холбоотой мэдээ