Бразилын хөлбөмбөгчид сууж явсан онгоц Колумбад осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-11-29 14:18:10

БОГОТА. /TASS/. Бразилийн хөлбөмбөгийн “Шапекоэнсе” багийн тоглогчид сууж явсан нисэх онгоц орон нутгийн цагаар өнөө өглөөний 10:15 цагт Колумбын Сьерро-Гердо хотод осолдсон тухай Колумб улсын Хосе Мария Кордовагийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын албаны хүмүүс мэдэгдлээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, уг нисэх онгоцонд зорчигчид болон нисэх багийн гишүүд нийлсэн 81 сууж явсны 75 нь амиа алджээ. “Шапекоэнсе”-гийн хөлбөмбөгчид Колумбын “Атлетико Насьональ” багтай лхагва гарагт Өмнөд Америкийн АШТ-ий аваргын төлөө тоглохоор явж байсан байна.

Онгоц Колумбын Рионегро хот дахь тус улсын хоёр дахь том нисэх онгоцны буудал болох Хосе Мария Кордовагийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал руу дөхөн ирж байх үедээ осолджээ.

Онгоцны түлш дууссаны улмаас осол болсон бололтой.

 

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ