Гамшигт өртөгсдөд хандив өгсөөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-29 02:06:45

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургаа, есдүгээр багийнхны 200 гаруй иргэнд зориулан "Оюу толгой" компаний хөрөнгө оруулалтаар баригдсан нийтийн халуун ус ашиглалтад орлоо.

Өнгөрсөн зун болсон үерт нэрвэгдсэн эдгээр айлуудын чухал хэрэгцээний нэг болсон энэ халуун усыг барьж байгуулах хөрөнгийг УИХ-ын гишүүн асан К.Сайран зохион байгуулж бүрдүүлж өгсөн байна. Мөн эдгээр айлуудад ойролцоо оршдог «Зайд» хувийн сургууль тэдний хүүхдүүдийн сургалтын төлбөрийг хөнгөвчлөх зэрэг тал бүрийн хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Хандив тусламж цаашид үргэлжилнэ.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ