"Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон-2" аянд нэгдсэн 1000 сурагчийн жагсаал болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 15:58:37

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Цагдаагийн газраас санаачлан "Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон-2”  аяныг зохион байгуулж байгаа билээ. Тус аянд тус аймгийн Ерөнхий боловсролын есдүгээр сургуулийн 1000 сурагч, багш ажилтнууд нэгдлээ.

Тэд өөрсдийн амьдран суугаа Дархан хотдоо амгалан тайван, гэмт хэрэг зөрчилгүй амьдрахыг бусаддаа уриалж хүүхдийн аз жаргалтай амьдралын төлөө тайван жагсаал зохион байгуулав. Мөн аймгийн Скаутын гишүүд нэгдэж амар тайван амьдрахыг уриалж жагсаалд оролцлоо. “Бид бүхний жагсаалд онлайнаар олон хүн дэмжин нэгдэх хүсэлт тавьсанд талархаж байна. Та ч бас нэгдэж, амар тайван Дархан хотыг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулаарай” хэмээн зохион байгуулагчид нь уриаллаа. 

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ