Тэргэнцэртэй иргэд ажлын байртай боллоо

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 15:27:52

Дархан-Уул аймгийн Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Бриллиант клуб”-ын санаачлагаар “2015-оны зорилтот ажил”-ын хүрээнд “Сэтгэлд шингэсэн үйлс” буюу тус аймаг дахь тэргэнцэртэй иргэдэд ажлын байрыг шинээр бий болгож цаашид дэмжиж ажиллах зорилгоор төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлжээ.

Уг ажлын хүрээнд тэргэнцэртэй иргэдийг ажлын байртай болгох үүднээс аймгийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс, аймгийн НАМЗ-ын Холбоо, “Сонголон Хайрхан” ХХК-ийн тусламжтайгаар уг төслөө амжилттай хэрэгжүүлж дуусаад хүлээлгэж өглөө. Тулах эрхтэний бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд шинээр бий болсон уг ажлын байрандаа өөрсдийн хийж чадах зүйлээ дуртай цагтаа ирж хийж бүтээх боломж олгосонд тус холбооны залуучуудад талархал илэрхийллээ. Уг ажлын байрны нээлтэд Дархан сумын Засаг даргын орлогч н.Батбаяр болон аймгийн НХҮХ, “Сонголон Хайрхан” ХХК-ийн төлөөлөл оролцлоо.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ