Германы Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр зам хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-13 15:26:03

Монгол улсад Холбооны бүгд найрамдах Герман улсын ерөнхийлөгч Иоахим Гаук, эрхэмсэг хатагтай Даниела Шадт нарын Монгол улсад хийх төрийн айлчлал энэ сарын 14-16-ны хооронд хийхтэй холбогдуулан хэсэгчлэн зам хаана.

Тодруулбал  айлчалын үеэр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөө зэрэг замыг тодорхой хугацаанд хаахаар болжээ. Дээрх хоёр өдрийн хугацаанд хувийн автомашинаас татгалзаж нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг Замын цагдаагийн газраас мэдэгдлээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ