Халдвар авсан 40 гаруй малыг устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-23 13:20:33

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын гуравдугаар багийн малчин Г.Ширчингийн хот айлд гарсан хонины цэцэг өвчний тархалт одоогоор нэмэгдээгүй гэж тус сумын ЗДТГ-ын дарга Б.Буяннэмэх мэдээллээ.

Дэлгэрэх сумын  нутагт  өнгөрөгч аравдугаар сарын  20-доор хонины гоц халдварт цэцэг өвчин гарсныг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоож 44 малыг устгалд оруулж, хорио цээрийн дэглэмийг  сунган шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Өвчний голомт бүхий газарт нэг малын эмч, пост дээр нэг хүний эмч, туслах  ажилтны хамтж ажиллаж байна.

Хуулийн дагуу халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийснээс хойш 21 хоногийн хугацаанд халдвар  нэмэгдээгүй тохиолдолд хорио цээрийн дэглэмийг энгийн байдалд шилжүүлэх ёстой.          

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ