Монголбанкны аймаг дахь салбарын захирлаар Х.Серёжа томилогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-22 15:23:17

Монголбанкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлаар эдийн засагч Ханатын Серёжа томилогдлоо.

Х.Серёжа нь Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 1982 онд төрсөн. 2000 онд бүрэн дунд сургууль, 2004 онд  ШУТИС-ийн  бизнес удирдлагын мэргэжилтэй, 2011 онд Хүмүүнлэгийн Ухааны  их сургуулийн бизнесиін удирдлагын магистр мэргэжлээр төгссөн. Банкны чиглэлээр арваад жил ажилласан туршлагатай боловсон хүчин юм.

2006 онд Хас банкинд харилцааны ажилтан, 2015 оноос Хас банкинд менежер, 2007  онд банк санхүүгийн салбарын шилдэг ажилтан, 2009 онд банк санхүүгийн салбарын шилдэг эдийн засагч юм.  2016  онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ