“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ” сэдэвт сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-22 12:22:52

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооноос “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд болон Аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг, Мейрим өрхийн эрүүл мэндийн төвийн 30 гаруй эмч, сувилагч, эх баригчийг хамрууллаа.

Уг сургалтыг чанартай явуулж, тэр хэмжээгээр тавих хяналт ч өндөр байх шаардлагатайг үндэслэн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн байгууллагуудаас эмнэлгийн ажилтанг бэлтгэх нь зүй ёсны шаардлага гарчээ. Эмнэлгийн мэргэжилтний бусадтай харилцах харилцаа нь нийгмийн олон талт харилцааны нэг учраас ёс зүйн сургалтыг явуулах зэргээр  эрүүл мэндийн тусламжийг чанаржуулахад анхаарчээ.

Эрүүл мэндийн газар нь ёс зүйн чиглэлээр огт бэлтгэгдэж байгаагүй, шинээр томилогдсон, өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн ёс зүйн багийг удирддаг эрүүл мэндийн ажилтнуудыг чадваржуулан мэдлэг олгож, тэднээр дамжуулан өрх, сумдын эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн байгууллагуудаар үйлчлүүлэгчдэд  ёс зүйн мэдээллийг хүргэх зорилго тавин ажиллаж байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ