Александр Лукашенко улиран сонгогдлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-13 10:23:01

МИНСК. /NHK/. Александр Лукашенко Беларусийн Ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдож, хуучин ЗХУ-ын Бүгд найрамдах улсын жолоог 25 жил залуурдах замналдаа гарлаа.

Александр Лукашенко сонгогчдын саналын 83 гаруй хувийг авлаа гэж Беларусийн Сонгуулийн төв хороо мэдэгдэв. Тэрбээр анх 1994 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Тэрбээр улс төрийн өрсөлдөгчдийнхөө эсрэг харгис тактикууд ашигладаг байсан нь түүнийг Европын хамгийн сүүлийн дарангуйлагч гэгдэхэд хүргэжээ.

Энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналын эзэн Светлана Алексиевич ням гарагт болсон Беларусын сонгуулийг Сталины үеийн сонгуультай зүйрлэсэн байна.

Мөн тэрбээр Беларусь болон ОХУ-ын байдалд санаа зовж байгаагаа илэрхийлээд, энэ нь урт удаан үргэлжилэхийг хүн бүр мэдэрч байгаа гэжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ