Залуус ойжуулалтын сургалтанд хамрагдав

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 10:00:26

Хөвсгөл аймаг эко системийн тэнцвэрт байдлыг хадгалж, олон улсад танигдсан аялал жуулчлалыг хөгжлийн тэргүүлэх салбар болох зорилт дэвшүүлжээ.

Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, орчны бохирдол, доройтлыг тууштай бууруулж, нутгийн иргэдэд түшиглэсэн хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэх бөгөөд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ойн албанаас аймгийнхаа Хөөрхөн Мөрөн клуб, Эв санаа клуб, Хилэнт Мөрөн зэрэг идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг клубын залууст ойжуулалтын сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үеэр улсдаа ганцхан байдаг Бүрэнтогтох сумын Төмөртийн аманд байдаг ойжуулалтын стандартын сургалт үйлдвэрлэлийн байртай танилцуулж, залуус байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэн хамтран ажиллахаар болжээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ