ОРХОН: “Авлигын эсрэг хамтдаа”сэдэвт тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov
2025-12-22 14:38:45

Баян-Өндөр,2025 оны арванхоёрдугаар сарын 22/МОНЦАМЭ/.Аймгийн хэмжээнд төрийн албаны чиг үүргийн хэмжээд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй байгууллагад 5002 төрийн албан хаагч нар ажилладаг.  Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хуульзүйн хэлтсээс төрийн байгууллагуудын дунд “Авлигын эсрэг хамтдаа-2025” дэвжээ тэмцээн зохион байгууллаа. 


Тэмцээнийг таван төрлөөр явуулсан бөгөөд тэргүүн байранд Орхон аймаг дахь Гаалийн газар, дэд байранд Орхон аймгийн Онцгой байдлын газар,гутгаар  байранд Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар тус тус шалгарчээ.


Аймгийн ЗДТГ-аас жил бүр Авилгалтай тэмцэх өдрийг угтан цуврал арга хэмжээ сургалтыг тогтмол явуулж хэвшээд байна.





Холбоотой мэдээ